Хот иргэдээ торгож, 23 тэрбум төгрөг олно

Хуучирсан мэдээ: 2015.11.24-нд нийтлэгдсэн

Хот иргэдээ торгож, 23 тэрбум төгрөг олно

Ирэх сарын 05-ны дотор хот ирэх оны төсвөө хэлэлцэж, батлах журамтай. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нийслэлийн 2016 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлэг хийлээ. Нийслэл ирэх оны төсөвт өртгөө 698.8 тэрбум төгрөг байхаар төсвийн төслөө боловсруулжээ. Үүнээс 570 тэрбум төгрөгийг хот өөрөө бүрдүүлнэ гэж тооцсоноос, 45.8 тэрбум төгрөгийг татвараас бүрдүүлэхээр төлөвлөсөн байх юм. Татварын орлогыг жагсаавал Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвараас 318.8 тэрбум, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 37.6 тэрбум, газар ашиглуулсны төлбөрөөс 89.8 тэрбум, ус ашиглуулсны төлбөр болгож 3.5 тэрбум, хотын албан татвараас 10 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлнэ гэсэн урьдчилсан тооцооллыг гаргасан байна.  Харин татварын бус орлого буюу хууль, тогтоомж, журмыг зөрчсөн, биелүүлээгүй нэгнийг торгож, 23 тэрбумын орлого олно. Мөн хотын эзэмшил авто зам, ашигласны төлбөр болгож,  11.5 сая төгрөгийн орлогыг олж, 2016 оны төсөвт төвлөрүүлэх болжээ.  

Нийслэл ирэх оны төсөвт өртгөө 698.8 тэрбум төгрөг байхаар төсвийн төслөө боловсруулжээ. Үүнээс 570 тэрбум төгрөгийг хот өөрөө бүрдүүлнэ гэж тооцсоноос, 45.8 тэрбум төгрөгийг татвараас бүрдүүлэхээр төлөвлөсөн байх юм. Татварын орлогыг жагсаавал Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татвараас 318.8 тэрбум, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 37.6 тэрбум, газар ашиглуулсны төлбөрөөс 89.8 тэрбум, ус ашиглуулсны төлбөр болгож 3.5 тэрбум, хотын албан татвараас 10 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлнэ гэсэн урьдчилсан тооцооллыг гаргасан байна.

2015 оны төсөв 116 тэрбум төгрөгөөр тасарсан байхад 2016 оны төсвөө тэлж 698 тэрбум төгрөг байхаар төсвийн төслөө ардчилсан намынхан боловсруулсан гэж  НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн шүүмжилж байна. Жишээлбэл өмнөх онуудад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн жолоочийг торгож, 4-10 тэрбум төгрөгийг хүү, торгуулийн орлого болгон олно гэж тооцдог байсан. Гэтэл энэ мөнгөн дүн ирэх жил 23 тэрбум төгрөг болтлоо нэмэгдсэн. Энэ бол иргэдийн нуруун дээр өөр нэг ачаа шууд нэмсэнтэй ялгаагүй гэж МАН-ынхан тайлбарлалаа. Мөн Э.Бат-Үүл тэргүүтэй дарга нар өөрсдийн урсгал зардлаа буулгаагүй мөртөө иргэдээс авах татвар, хэмжээг нэмсэн зэрэг ирэх оны төсвийн төсөлд нухацтай хандаж, батлах шаардлагатайг анхааруулсан юм.  

Харин эх баригчдын зүгээс жил ирэх бүр хотын хүн амын тоо нэмэгдэж, суурьшилт тэлж байна. Иймээс хотынхоо иргэдэд наалдахуйц төсвийн төслийг боловсруулснаа тодотголоо. Тухайлбал боловсролын чиглэлд оруулах хөрөнгө оруулалтыг багасгахгүй нэмнэ. Ингэснээр ирэх онд шинээр 10 гаруй сургууль, цэцэрлэгийн барилгыг нэмж барина. Харин улсын төсвөөс ирэх онуудад концессын гэрээгээр хийгдэх 72 сургууль, цэцэрлэг барих газар, дэд бүтцийн асуудлыг хот хариуцан хийх юм. Үүнээс ирэх онд 30 орчим сургууль, цэцэрлэгийн барилга барих газар, дэд бүтцийг шийдэж, ажлыг эхлүүлнэ гэсэн дүр зурагтай байна.

Ирэх онд төвлөрөх нийт орлогынхоо 200 тэрбум орчим төгрөгийг хотын бүтээн байгуулалт, тохижилтын ажилд зориулна гэж төлөвлөжээ. Тухайлбал  Налайх, Найрамдал чиглэлийн авто замуудыг шинэчлэн барина. Их Монгол, Баянмонгол хороолол дахь гудамж, замыг засварлаж тохижуулна. Мөн Нарантуул захын уулзвар дээгүүр 435 метрийн урттай гүүр, шинээр тавина. Сонсголон, Яармаг чиглэлийн гүүрийг нэмж барин, шинэчлэхээр төлөвлөжээ.

                                                                                                                 

    Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж