Дулааны алдагдлыг бууруулах боломжтой

2015 оны 11 сарын 24

Сэтгүүлч:
Улаанбаатар

Нийслэлийн гэр хорооллын дулаан алдалт 30-40 хувьтай байна. Энэ судалгааг гаргахдаа Улаанбаатар хотын Японы Хоккайдо мужтай харьцуулсан байна. Учир нь Хоккайдо мужийн цаг агаарын нөхцөл байдал манай оронтой төстэй. Зун нь 40 градус хүрдэг бол өвөл нь 30 хэмд хүрч хүйтэрдэг. Гэтэл энэ мужийн байшин барилга нь манай улсаас 2-3 дахин бага эрчим хүч ашигладаг байна. Учир нь дулаан алдагдлыг бүрэн шийдсэн учраас ийм хэмнэлт гаргажээ. Гэтэл манайд гурван кг нүүрсний нэг кг нь хий дэмий зардал, утаа болон агаарт замхарч байдаг байна. Үүний шалтгаан нь гэр хороололд амьдарч байгаа иргэд дулааны материалд бага мөнгө зарцуулаад нүүрсэнд их мөнгө төлдөгтэй холбоотой гэнэ. Жишээ нь гэр хорооллын айл өрх нэг жилд нийтдээ 54 тэрбум орчим төгрөгөөр нүүрс худалдаж авдаг. Тэгвэл бид дулаан алдагдлыг бууруулснаар энэ мөнгийг 2-3 дахин багасгах боломж байдаг байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна