11 компанийн хувьцаа арилжаалагдав

2015 оны 11 сарын 24

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн/11.24/ үнэт цаасны арилжаагаар “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 11 хувьцаат компанийн нийт 2,951 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, 13.800 хувийн хүүтэй, 100,000 ширхэг үнэт цаасыг 10.0 тэрбум төгрөгөөр, 156 долоо хоногийн хугацаатай, 15.750 хувийн хүүтэй, 679 ширхэг үнэт цаасыг 67.9 сая төгрөгөөр арилжиж нийт 10,069,830,270.00 төгрөгийн гүйлгээ хийлээ.

Энэ өдөр MSE ALL индекс 916.13 нэгж болж 0.01%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,291,294,951,371.00 төгрөг боллоо.  

ЭХ СУРВАЛЖ: http://mse.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна