Үндэсний супер лигийн тоглолт бямба гаригт эхэлнэ

2015 оны 11 сарын 25

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг Үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын тоглолтууд эхлэх өдөр ойртож хүн бүрийн сэтгэл догдолж байгаа билээ. Шинэ улиралын нээлтийн тоглолтууд ирэх бямба гаригт буюу энэ сарын 28-ны өдөр Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд болно.

Супер лигийн 2015-2016 оны шинэ улиралд 8-н баг оролцохоор боллоо. Лиг 3 тойрог тоглох ба, плэйоффт 6 баг шалгарах юм.

Сугалаа ёсоор:

1. Их-Өргөө Аравтууд
2. Мон-Алтиус
3. Лидер
4. Дорнод Танан Гарьд
5. Альянс Тех Харцага
6. Ирвэс
7. Төв аймгийн Төв Ургац баг
8. SBL Хасын Хүлэгүүд

Бямба гаригт болох нээлтийн тоглолтын үеэр дараах хоёр тоглолт болно. 12.00 цагаас “ИХ ӨРГӨӨ АВАРТУУД”-“СБЛ ХАСЫН ХVЛЭГVVД”, 14.00 цагаас “АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА”-“ДОРНОД ТАТАН ГАРЬД” багуудын эхний тоглолт болох юм.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна