Хүндийн өргөлтийн ДАШТ үргэлжилж байна

2015 оны 11 сарын 25

АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Энэ сарын 28-ны өдрийг хүртэл явагдах энэ удаагийн тэмцээнд 100 гаруй орны 740 орчим баг тамирчид өрсөлдөж байна. Манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаяр, Я.Дөрвөнжин, Д.Чинзориг, туслах дасгалжуулагч Х.Одхүү нарын удирдлагад 13 тамирчин оролцож байгаа билээ.

Тэмцээний эхний өдрүүдэд эрэгтэй, эмэгтэй хөнгөн жингийн тэмцээн боллоо. Манай улсаас одоогоор эмэгтэй 3, эрэгтэй 2 тамирчин өрсөлдөөд байна. Эдгээр хамгийн өндөр амжилтыг эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Г.Баасанжаргал үзүүлээд байна. Ангилалдаа хамгийн залуу нь буюу 18 настай тэрбээр огцом өргөлтөөр 73 кг, түлхэлттэй өргөлтөөр 84 кг, нийлбэр дүнгээр 157 кг-ыг өргөж, 25-р байр эзэлсэн. Мөн эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд ОУХМ О.Чагнаадорж нийлбэр дүнгээр 235 кг-ыг (105+130) 25-р байрт орлоо.

Манай эрэгтэй тамирчдын тэмцээн дууссан бөгөөд эмэгтэй 63, 69, 75 кг-ын жингийн тамирчид өнөөдрөөс тэмцээнээ эхлүүлнэ.

Одоогоор хөнгөн жингүүдэд БНХАУ, БНАСАУ, Вьетнам, Япон, Тайвань, Тайландын тамирчид өндөр амжилтыг үзүүлж, медаль хүртээд байна.

Манай тамирчид:

Эрэгтэй:

  • 56 кг: ОУХМ Ө.Чагнаадорж 235 кг (105+130) 25-р байр. /Нийт 33 тамирчин/
  • 62 кг: ОУХМ Э.Мөнхдөл 258 кг (116+142) 41-р байр /Нийт 47 тамирчин/
  • 69 кг: спортын мастер Б.Оргилсайхан 256 кг (116+140) 40-р байр /Нийт 46 тамирчин /
  • 77 кг: спортын мастер Ч.Очирхуяг 273 кг (120+153) 40-р байр /Нийт 51 тамирчин/
  • Спортын мастер М.Гантулга 262 кг (115+147) 41-р байр

                     

Эмэгтэй:

  • 52 кг: ОУХМ Г.Баасанжаргал 157 кг (73+84) 32-р байр /Нийт 39 тамирчин/

                       ОУХМ О.Баярцэцэг 153 кг (68+85) 35-р байр

  • 58 кг: ОУХМ А.Бум-Аюуш 148 кг (67+81) 36-р байр. /Нийт 37 тамирчин/
  • 63 кг: ОУХМ Г.Анужин 178 кг (81+97) 31-р байр /Нийт 36 тамирчин/
  • 69 кг: ОУХМ М.Анхцэцэг 243 кг (110+133) VIII байр /Нийт 43 тамирчин/
  • 75 кг: ОУХМ Б.Энхтамир, ОУХМ Э.Билэгсайхан

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна