Францад барьцааны хүмүүсийг суллажээ

2015 оны 11 сарын 25

 

Бельгийн хилийн ойролцоо Францын хойд хэсгийн Рубе хотод зэвсэгт этгээдүүд хүмүүсийг барьцаалсан хэрэг өчигдөр орой /XI.24/ гарчээ. Францын цагдаа нар зэвсэглэсэн этгээдүүдийн нэгийг нь устгаж, өөр нэгийг нь баривчилснаар барьцааны хүмүүсийг аюулгүй сулласан аж.

 

Энэ хэрэг энэ арваннэгдүгээр сарын 13-нд Парис хотноо гарсан халдлагатай холбоогүй болохыг Францын албаныхан мэдээлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр зэвсэгт этгээдүүд банкны ажилтныг дээрэмдэх зорилготой байсан гэнэ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна