Монголд анх удаа төлбөрийн хамгийн урт хугацааг олгож байна

2015 оны 11 сарын 25

Хотын төвөөс 3 км зайд, Хатан туул голын агаарын урсгалын хөндийд хотын хамгийн цэвэр агаартай бүсэд байрлах Deluxe Marshall Village хотхоны бэлэн болж ашиглалтанд орсон тансаг зэрэглэлийн “Luxury King Tower apartment” нь 3 жил хүртэлх хугацааны хүүгүй график тохирох, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банкуудын хамгийн бага хүүтэй орон сууцны зээл болон урьдчилгаа 50% төлөөд үлдэгдэл 50%-иа хүүгүй төлөх, Засгийн газраас хэрэгжүүлж буй 8% зээлэнд хамрагдах зэрэг төлбөр төлөлтийн хамгийн таатай нөхцлүүдийг зөвхөн танд санал болгож байна.

Франц архитекторын зураг төсөл, 5 одтой зочид буудлын стандартаар Герман инженерийн хяналтаар баригдаж буй Luxury King Tower apartment нь дахин давтагдашгүй байршил, үзэсгэлэнтэй харагдах орчноор хүрээлүүлэн орших бөгөөд та барилгын 1 дүгээр давхарт байрлах нэгдсэн лобби танхим, 24 цагийн хүлээн авах ресепшн хэсэгээр нэвтэрч, ахуйн үндсэн үйлчилгээг лоббигоор дамжуулан авах боломжтой.

Орон зайн болон өрөөний төлөвлөлтийг хамгийн сүүлийн үеийн тансаг шийдлээр хийсэн бөгөөд та 250-350мкв хүртэл талбай бүхий тансаг зэрэглэл, тав тухыг илтгэх Penthouse, дотроо 2 давхар, шалнаас тааз хүрсэн өндөр цонхоор өдрийн турш нарны гэрэл тусаж, баруун, зүүн, урд гээд бүх зүгрүү харах боломжтой Duplex, загваруудаас гадна 170-215мкв талбайтай 4-5 өрөө Diamond, 63-80мкв талбай бүхий 2-3 өрөө Crystal ангилалаас сонголтоо хийх боломжтой юм.

Diamond ангилалын орон сууц

Duplex загварын орон сууц

Crystal ангилалын орон сууц

Энэ удаа та бүхэндээ дөрвөн төрлийн интерьерийн шийдэл, өөр өөр өнгө төрхтэй, 250-350 м.кв талбай бүхий барилгын хамгийн дээд давхарт байрлах тансаг зэрэглэлийн Penthouse загварыг онцгойлон танилцуулж байна.

Бид бүтээн байгуулалтандаа зөөлөн, тод өнгийг сонгож орчин үеийн тансаг загварыг бүрдүүлсэн.

Дэлхийд чанараар тэргүүлэгч Германы №1 VEKA брэндийн вакум цонх, ter Hurne брендийн сайн чанарын цэвэр царс модон шал, АНУ-ын Kohler болон Испанийн Porcelanosa брэндийн ариун цэврийн өрөөний тоноглол, Knauf брэндийн гипсэн хавтан, Японы Panasonic брэндийн цахилгааны тоноглол, Солонгосын Lg Hausys брэндийн хүний биед сөрөг нөлөөгүй ханын цаас зэрэг дэлхийд чанараар тэргүүлэгч брэндийн бүтээгдэхүүнүүдээр тоноглосон.

Өрөө бүр нь онцгойлон засаж, тохижуулсан интерьерийн цогц шийдэлүүдтэй, Италийн цэвэр чулуун гоёлын хана, тансаг байдлын илэрхийлэл камин зуух, хүрээлэн буй орчныг тольдон харах боломжтой, бүрэн засаж, тохижуулсан дээврийн террас хэсгүүд нь таны амьдралд тав тух, амар тайван байдлыг авч ирэх болно.

Нэгдүгээр давхарын зочны өрөө нь гэр бүл, найз нөхдөөрөө хамт халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн, орчны үзэсгэлэнт байгалийн төрхийг тольдон харах аз жаргалтай мөчүүдийг таны амьдралд бүрдүүлнэ.

Ажил хэрэгч, завгүй бизнесмэн танд зориулан гэртээ ажлаа тав тухтай саадгүй хийх ажлын өрөөг төлөвлөж, тохижуулсан.

Хоёрдугаар давхарын өндөр саруул цонхнууд нь өрөөг уужим саруул болгох бөгөөд та гадна задгай террасруу гарч баруун талд байрлах Хотын хамгийн том амралт зугаалгын төв болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, урд зүгрүү Богдхан уул, Хатан туул голын байгалийн үзэсгэлэнт орчин, хойд зүгрүү Хүүхдийн парк болон Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийг тольдон харангаа гэр бүл, найз нөхдөөрөө хооллон, амран сууж алжаалаа тайлах боломжтой.

Мастер унтлагын өрөө нь тайван амрах амьдралын чухал орчин бөгөөд угаалгын болон хувцас солих өрөө рүү шууд орж болдогоор төлөвлөсөн учир таны амьдралыг хөнгөвчилж, үнэт цагийг хэмнэнэ.

Үеэс үед өвлөгдөн үлдэх, үнэ цэнэ нь улам өсөх Ухаалаг орон сууц “Luxury King Tower apartment”-д та бүхнийг урьж байна

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88113067, 99997063, 70119919

www.marshallvillage.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна