Босогчид Оросын нисгэгчийг хөнөөжээ

2015 оны 11 сарын 25

Зураг дээр Сергей Румянцев хүүгийнхээ хамт

 

Оросын армийн “СУ-24” онгоцыг Туркийн цэргийнхэн буудаж унагаасны дараа хоёр нисгэгч нь шүхрээр газардсан юм. ОХУ-ын усан флотоос хоёр нисгэгчийг аврахаар “МИ-8” нисдэг тэргээ илгээсэн боловч туркмен босогчид буудсан аж. “МИ-8” нисдэг тэргийг газраас буудсан бөгөөд нэг цэрэг амь үрэгдсэн байна. Улмаар Оросын өөр нэг “МИ-8” нисдэг тэргээр цэргүүдийг буцаан авчиржээ.

 

Сири дэх туркмен босогчдын мэдээлж буйгаар сөнөсөн “СУ-24” байлдааны онгоцны нисгэгчдийг шүхрээр бууж байхад нь нэгийг нь буудаж хөнөөсөн гэнэ. Амь үрэгдсэн байж магадгүй нэг нисгэгч нь Челябинскийн ойролцоох Шагол нисэх хүчний баазад алба хаадаг Сергей Румянцев гэгч болохыг тодруулсан байна.

 

 

 

 

 

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS, THE GUARDIAN, DAILY MAIL

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна