Уилл Смит яагаад Тарантинотой хамтрахыг хүсээгүй вэ?

2015 оны 11 сарын 25

Найруулагч Квентин Тарантино “Жанго чөлөөлөгдсөн нь” кинондоо жүжигчин Уилл Смитийг тоглуулах гэж байсан ч татгалзсан тул Жейми Фокс тоглосон билээ. Тарантино эрх чөлөөгөө тэмцэж олсон боолын дүрд Жейми Фоксыг тоглуулснаар алдаагүй бөгөөд кино нийт 425 сая ам.долларын ашиг олсон юм. Жүжигчин Уилл Смит найруулагч Квентин Тарантиногийн “Жанго чөлөөлөгдсөн нь” кинонд тоглох саналаас татгалзсан тухайгаа саяхан ингэж тайлбарлажээ. “Би Африк-Америкийн жинхэнэ хайрын түүхийг харуулсан кино хийхийг хүссэн. Харин Тарантино цусан өшөө авахын тулд хэрхэн хүн алж сурч байгаагаар хийсэн. Тарантино бид хоёр уран бүтээл дээр гар нийлдэггүй.

Парист болсон шиг явдал дахин давтагдахыг бид хүсэхгүй. Хүчирхийлэл хүчирхийллийг л бий болгодог. Тийм болохоор би хүчирхийлэл асуудлыг шийдэх гарц гэж бодохгүй байна. Харин хайр бол асуултын хариулт байх учиртай” гэжээ.

Энэ Зул сарын баяраар Квентин Тарантиногийн “Үзлийн найм” болон Уилл Смитийн “Concussion” зэрэг кинонууд нээлтээ хийх бөгөөд “Үзлийн найм”-ыг хэтэрхий их цус, хүчирхийлэл харуулсан кино гэж зарим хүн шүүмжилж байгаа юм байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна