Адель *NSYNC-ийн амжилтыг давжээ

2015 оны 11 сарын 25

Мягмар гаригт Биллбордын мэдээгээр Их Британийн дуучин Аделийн “25” нэртэй шинэ цомог худалдаанд гарснаас хойш дөрөвхөн хоногийн дотор 2.433 ширхэг борлогдож, *NSYNC хамтлагийн 2000 онд долоо хоногийн хугацаанд 2.416 сая зарагдсан “No Strings Attached” цомгийн амжилтыг эвдсэн байна. Хамтлагийн гишүүн асан Лэйнс Басс дуучин Адельд баяр хүргэж твиттертээ “Аделийн цаг болж, ганцхан долоо хоногийн дотор хамгийн олон ширхэг борлогдсон цомгийн амжилтыг эвдэж байсан бидэнд албан ёсоор баяртай гэж хэлэх цаг иржээ” хэмээн жиргэсэн байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна