М.Зоригт сайдын тренд

2015 оны 11 сарын 25

Хөөргийн наймаачид улсын цолтой бөхчүүдэд мөнгө төлж хэсэг хугацаанд бариулаад хөөргийнхөө үнийг өсгөдөг наймааны ухаан Монголд дэлгэрээд удаж буй. Тэгвэл нэгэн шинэ маркетингийг технологийн дэвшилд тулгуурлан хийдэг болжээ. Үндэсний үйлдвэрлэгч компаниуд бараагаа сурталчлах сэргэлэн арга олсон нь тэр юм.

Хэн нэгэн олны танил хүмүүсийн зургийг өөрсдийн пэйж хуудсандаа байрлуулж, “Энэ хүний өмссөн тэр хувцсыг зарж байна” гэх мэтчилэн зарын чанартай постууд интернет орчинд тун их газар аваад буй. Тэгвэл энэхүү маркетингийн нэгэн жишээ болж, Зам Тээврийн Яамны Сайд М.Зоригт санамсаргүйгээр нэгэн дотоодын компанийн үйлдвэрлэсэн малгайны нүүр царайгаар үнэгүй сонгогджээ.

Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна