Обама 17 хүнийг төрийн дээд шагналаар шагнав

2015 оны 11 сарын 25

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 17 хүнийг төрийн дээд шагналаар шагнаж урамшууллаа. АНУ-ын ерөнхийлөгчийн эрх чөлөөний медалиар жүжигчин, дуучин Барбара Страйзанд, кино найруулагч Стивен Спилберг, бейсболын тамирчин Уилли Мейс, хөгжимчин Глориа болон Эмилио Эстефан, дуучин Жеймс Тейлор, хөгжмийн зохиолч Стивен Сондхайм, хийлч Ицхак Перлман, хүний эрхийн төлөө тэмцэгч Минору Ясуй, НАСА-гийн математикч Кэтрин Жонсон  нарын 17 хүнийг шагнасан байна.

 

Энэхүү медаль нь АНУ-ын үндэсний аюулгүй байдал болон ашиг сонирхолд үнэтэй хувь нэмэр оруулсан, дэлхийн энх тайван болон улс орныхоо төлөө ихийг хийж бүтээсэн хүнийг шагнадаг томоохон шагнал юм. “Ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний медаль”-ыг 1963 он Ерөнхийлөгч Жон Кеннеди санаачилсан аж. 

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна