Перуд хүчтэй газар хөдөлжээ

2015 оны 11 сарын 25

 

Бразилийн хилийн ойролцоо Перу улсын өмнөд хэсэгт өчигдөр орой /XI.24/ 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн голомт Ибериа хотоос баруун хойд зүгт 173 км зайтай газрын  600 км-ийн гүнд болсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Перугийн олон хотод хүчтэй байсан бөгөөд  хөрш Чилийн хойд хэсэг, Бразиль, Аргентин, Болив зэрэг улсад мэдрэгджээ.  Ибериа хотоос  681 км зайтай оршдог Перу улсын нийслэл Лима хотод хүртэл газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн аж. Одоогоор газар хөдлөлтөөс үүдсэн гамшиг, ослын мэдээлэл ирээгүй байна.

 

Сүүлд 2007 оны наймдугаар сард Перуд хүчтэй газар хөдөлснөөс 595 хүн амь үрэгдсэн юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE, CBC

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна