Хайнаньд гоо бүсгүйчүүдийг угтан авчээ

2015 оны 11 сарын 25

Дэлхийн миссийн титэмтэй гэртээ харих мөрөөдөл тээсэн дэлхийн 120 гаруй орны 129 гоо бүсгүй Хятадын Хайнань аралд 65 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд оролцож байна. Даваа гаригт долоон одтой Beauty Crown Sanya Hotel-д хүлээн авалтын үдэшлэг болж, Саньяа дунд сургуулийн сурагчид гоо бүсгүйчүүдэд баглаа цэцэг барьж угтан, Хайнань арлын уугуул Ли овогт иргэд уламжлалт бүжиг бүжиж мэндчилсэн байна. 65 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд Монгол улсаас Н.Ану оролцож буй юм. Н.Ану 2013 онд “Miss Mongolia” тэмцээнд түрүүлсэн бөгөөд “Говь” компанийн нүүр царай болж байсан юм. “Дэлхийн мисс” тэмцээний оролцогчид энэ сарын 21-нд Хайнань арал дээр очсон бөгөөд энэ хугацаанд арлаар аялан, тэндхийн амьдрал, аж байдлыг нүдээр үзжээ. Тэмцээний эцсийн шалгаруулалт ирэх арванхоёрдугаар сарын 19-нд Саньяагийн Гранд Театрт болох юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна