Хамбад үнсүүлсэн охины тархины хавдар багасчээ

2015 оны 11 сарын 25

Ромын хамба Франциск,  Жанна

Кадр: видео CBS Philadelphia

 

Ромын хамба Франциск өнгөрсөн есдүгээр сард АНУ-д айлчлахдаа нэгэн настай охиныг нь адислан үнссэн билээ. Тэрхүү охин тархины хавдартай байсан бөгөөд үнссэний дараа хавдар нь буурсан тухай Филадельфийн Кристен Массиантонио мэдээлсэн гэж CBS Philadelphia сонинд бичжээ.

 

Соронзон резонансийн томографын шинжилгээний найм ба арваннэгдүгээр сарын шинжилгээний зургийг харицуулан үзэхэд хавдар эрс багасч хүүхэд сэргэж эхэлжээ. Охины эцэг эх хамбын үнсэлтийг жинхэнэ ид шид гэж үзэж байна. Сонинд өгүүлснээр олон хүн өвчтэй охины бие сайжирч байгааг бурхны оролцоо гэж үзжээ.

 

 

Ромын хамба Франциск нь бурханы 266-р зуучлагч гэгээнтэн бөгөөд тэрээр 2013 оны гуравдугаар сард хамбаар сонгогджээ. Тэрээр анхны иезуит хамба бөгөөд Буэном-Айрест төржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна