Москвад Туркийг эсэргүүцэн жагсав

2015 оны 11 сарын 25

 

ОХУ-ын нийслэл Москва хотноо орших Туркийн элчин сайдын яамны гадна өчигдөр орой /XI.24/ 600 гаруй хүн цуглан эсэргүүцлийн жагсаал хийлээ. Туркийн арми Оросын “СУ-24” байлдааны онгоцыг Сирийн хилийн ойролцоо сөнөөсөн хэрэг явдлын дараа эсэргүүцлийн жагсаал болсон байна.

 

Туркийн арми таван минутын турш 10 удаа Оросын байлдааны онгоцонд анхааруулсны эцэст гал нээсэн гэж мэдэгдсэн юм. Гэвч АНУ болон ОХУ-ын албаныхны мэдээлснээр Оросын байлдааны онгоц Туркийн агаарын хилд 30 хүрэхгүй секундэд нэвтэрсэн байжээ. “СУ-24” онгоц Туркийн хилээс нэг км зайтай 6000 метрийн өндөрт нисч явахад буудаж сөнөөжээ.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: NOVOROSSIA TODAY

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна