УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2015.11.25-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймагт ажиллав

 

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт, Мянгад, Дөргөн, Чандмань, Дарви сум болон аймгийн төвд ажиллав. Энэ үеэр орон нутгийн иргэдтэй уулзаж УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслүүд, бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.

 

Орон нутгийн иргэдийн хувьд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг  дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн сонгуулийн хуулинд өөрчлөлт оруулах, ингэхдээ УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болох, намын жагсаалтыг халж ард түмний саналаар тодруулдаг болох зэрэг саналыг онцлон хэлж байлаа.

 

Дөргөн сумын өндөр настан н.Мундхай хэлэхдээ УИХ-ын гишүүн Д.Батцогтын орон нутагт ажиллахдаа иргэд хөдөлмөрчидтэй хийдэг  уулзалтанд урьд өмнө нь оролцож байсангүй энэ удаад зорьж ирсэн минь анхных юм.  Төр засгийн бодлого шийдвэр, УИХ-аас баталсан хууль, тогтоомжийн талаар тодорхой мэдээлэл өглөө. Цаашдаа ард түмний амьдралд тулгамдсан ямар асуудалд төр, төрийн түшээд анхаарах шаардлагатай байгааг ч хэлж байна. Ард түмнийхээ итгэлийг дааж, тэднийхээ төлөө хоёргүй  сэтгэлээр ажиллах жинхэнэ төрийн түшээ болохыг ойлголоо хэмээн амжилт хүслээ. Мөн Чандмань сумын улсын сайн малчин Д.Сундуй “УИХ-ын гишүүн мал аж ахуйг хөгжүүлэх, цаашид махны үйлдвэр байгуулах асуудлыг ярьж байгаад баяртай байна. Нөгөө талаар хүүхдүүдээ цэрэгт явуулж байж мэдлэг мэдээлэлтэй болно. Ялангуяа цалинтай цэрэг хөтөлбөр бол нүдээ олсон арга хэмжээ гэж бодож байна. Монголчууд ажиллаж хөдөлмөрлөж байж л амьдарч ирсэн. Харин сүүлийн үед залуус маш залхуу болсон. Тэгэхээр залуусыг цэргийн албаар дамжуулж ажилд сургах нь зөв” гэлээ.

 

 

Ховд аймгийн зүүн бүсийн сумд нь  Өөлд, Казах, Тува, Дөрвөд, Халх гээд хамгийн олон үндэстэн ястнууд амьдардаг, өөр өөрийн онцлогтой сумд юм. Буянт сум л гэхэд тариалангийн хамгийн том бүс нутаг. Хар ус нуур, Хар нуур гээд их нуруудын хотгорт хамрагддаг онцлогтой бүс нутагт юм.  

 

Чандмань, Ховд, Эрдэнэбүрэн, Мянгад сумдын тохижилтод зориулж  2015 оны улсын төсөвт тус бүр 400 сая төгрөгийг суулгасан. Тухайн санхүүжилтээр 1 км-ээс доошгүй хатуу хучилттай авто зам, гэрэлтүүлгийн хамт  барьж гүйцэтгэсэн байна. Мөн сум бүр орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр замын гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний зам,  халуун ус  зэрэг олон бүтээн байгуулалт хийжээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж