“Зенит”-ийн 100 хувийн амжилт үргэлжилсээр

2015 оны 11 сарын 25

Аваргуудын лигийн Н хэсэгт Оросын “Зенит” босоо байсаар байна. Тэд эхний дөрвөн тойрогт ганц хожигдоогүй байсан. Тавдугаар тойрогт ч гэсэн талбайдаа Испанийн “Валенсия” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авснаар 100 хувийн амжилтаа үргэлжлүүлж байна.  Мөн тэд хэсгээс нэгээр гарах нь тодорхой боллоо.



Тоглолтын 15 дахь минутад Шатов гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 74 дэх минутад Зюба гүйцээж, багтаа гурван оноо авчирчээ. Харин хожигдсон “Валенсия” зургаан оноотой үлдэж байгаа юм. Гэхдээ тэдэнд сүүлчийн тойрогт хэрхэн тоглохоос шалтгаалж хэсгээсээ гарах боломж байгаа.

Тэгвэл нөгөө талд Францийн “Лион” клуб талбайдаа “Бельгийн “Кент”-ийг хүлээж авсан ч 1:2-оор хожигдлоо. Энэ тойрогт хожсоноор “Гент” долоон оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирлээ. Харин “Лион” ганцхан оноотой үлдэж байна. Тоглолтын 7 дахь минутад Ферри гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин зочдоос 32 дахь минутад Миличевич тэнцүүлж, 90 дэх минутад Кулибали гүйцээж, багтаа гурван оноо авчирчээ.

Н.Болд

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна