Флорентино Перес: Бенитес Реалд үлдэнэ

2015 оны 11 сарын 25

“Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Реад баг 2 ч удаа ялагдал хүлээсэн боловч багийн ахлах дасгалжуулагч Рафаэль Бенитес үүрэгт ажилдаа үлдэнэ” гэж  Реал Мадридийн ерөнхийлөгч Флорентино Перес өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр албан ёсоор мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Реал үндэсний хөлбөмбөгийн аварга шалгаруулах Лалигийн 12 дах тойргийн тоглолт Барселон багтай хийсэн тоглолтондоо 4:0-ээр хожигдсон. Энэ тоглолтын дараагаар Реалын довтлогч Криштиан Роналду багийн ахлах дасгалжуулагч Бенитесийг үүрэгт  ажлаас нь чөлөөлөх, эсвэл Бенитес цаашид үргэлжлэн ажилласан нөхцөлд өөрөө багаа орхих  гэсэн 23 гарц байгааг өгүүлсэн юм. Харин үүнд багийн ерөнхийлөгч шийдьэртэй хариу өгч Реалын удирдлагууд Бенитест бүрэн дүүрэн итгэж байгаагаа ийнхүү харууллаа.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна