Сөрөг зүйлд ч эерэг тал бий

2015 оны 11 сарын 25

  • Шөнөжин хурхирдаг нөхөртөө таларх. Учир нь тэр хаа нэг газар, хэн нэгэн бүсгүйтэй биш харин тантай л хамт унтаж байна шүү дээ.

  • Аяга угаахгүй гэж гомдоллож байгаа охиндоо таларх. Учир нь охин чинь гудамжаар тэнээгүй харин гэртээ байна.

  • Татвар төлөхдөө таларх. Учир нь та мөнгөтэй байна.

  • Хувцас чинь багтахгүй байвал өөртөө баярла. Учир нь гэвэл та идэх хоолтой байна.

  • Угааж, цэвэрлэх ёстой гэртэй байгаадаа баярла.

  • Өдөржин ажиллаад ядарсан биендээ таларх. Учир нь та шургуу хөдөлмөрлөх чадвартай байна.

  • Өглөө эрт дуугарах цагны сэрүүлэгт таларх. Учир нь та энэ өглөө амьд сэрж байна шүү дээ.

 

  • Эцэст нь та сөрөг бүхнээс эерэг зүйлийг олж харж чадвал амьдрал чинь гэрэл гэгээгээр дүүрэн байх болно гэдгийг санаарай

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна