Түр хамгаалалтанд 429 хүнийг авчээ

2015 оны 11 сарын 25

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Түр хамгаалах байранд оны эхнээс аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 255 гэр бүлийн нийт 429 үйлчлүүлэгчийг хүлээн авснаас насанд хүрсэн эрэгтэй хүн 2, эмэгтэй хүн 139 эрэгтэй хүүхэд 165, эмэгтэй хүүхэд 123-ыг хүлээн авсан байна. Түр хамгаалах байранд гэр бүлийн хүчирхийлэл дарамтад өртөн хамгаалалтад авсан нийт 321 иргэнд /насанд хүрсэн эмэгтэй 139, насанд хүрсэн эрэгтэй 2, эмэгтэй хүүхэд 100 эрэгтэй хүүхэд 80 / нөхцөл байдлын үнэлгээ хийн эрсдлийн түвшинг тогтоож, түвшингээс хамааран гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнийг үргэлжлүүлэн удаан хугацааны хамгаалалтад авах, хорооны хамтарсан багт хүлээлгэн өгөх эсэхийг шийдвэрлэж ажилласан байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч иргэдээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд 8, хорооны хамтарсан багт 35, эцэг, эх, асран хамгаалагчид нь 179, асрамж, халамжийн төвд 17, дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвд 76, харьяа дүүргийн цагдаагийн эрүүгийн төлөөлөгч, хэрэг бүртгэгч, хэсгийн байцаагч нарт 6, Төрийн бус байгууллагад 8 иргэнийг холбон зуучилж, хүлээлгэн өгсөн ба өөрийн хүсэлтээр 88, нийт 417 иргэнийг хамгаалах байрнаас гарсан. Өнөөдрийн байдлаар буюу 2015 оны 11 сарын 01 ны байдлаар 4 гэр бүлийн /насанд хүрсэн эрэгтэй 1, насанд хүрсэн эмэгтэй 4, эмэгтэй хүүхэд 6, эрэгтэй хүүхэд -1 / нийт 12 үйлчлүүлэгчтэй байна. Түр хамгаалах байрны 107 дугаарын утсаар болон биеэр ирж гомдол мэдээлэл өгсөн иргэдийн гомдлыг шийдвэрлүүлэхээр харьяа дүүргийн цагдаагийн газар, хэлтэс, хороодын засаг дарга нарт болон холбогдох бусад байгууллагад 68 албан тоотыг хүргүүлэн үр дүнг нь тооцон ажилласан. 2015 оны эхний 10 сарын байдлаар нийт 1158 иргэнд зөвлөгөө өгч ажилласнаас 107 дугаарын утсаар 976, өөрийн биеэр ирж зөвлөгөө авсан 182, иргэн хандаж хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө, шаардлагатай тусламж үйлчилгээг авсан байна. Улаанбаатар хотын хэмжээнд Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 тусгай дугаарын утасанд иргэдээс, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 9484 дуудлага, гомдол мэдээлэл ирснийг бүртгэлд авч, архидан согтуурч, гэр бүлдээ агсам тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсаны улмаас Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын Баривчлах төвд баривчлагдсан 739 Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Албадан саатуулах төвд саатуулагдсан 1083, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн Түр саатуулах байранд саатуулагдсан 1479 иргэнийг нэгдсэн судалгаанд авч сан бүрдүүлэн ажиллаж байна.

Б.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна