Принц Жексон Майклын хүү биш гэв үү?

2015 оны 11 сарын 25

Попын хаан агсан Майкл Жексоныг хүүхдүүдийнхээ төрсөн эцэг нь биш гэх хардлага, цуурхал их байдаг. Тэгвэл Принц Жексон Майклын хүү биш гэх цуурхал “Твиттер” сайтад газар авчээ.

Хэн нэгэн Твиттерт Принцэд хандан “Чамайг Жексон биш Рове-Клейн гэдгийг бүгд мэднэ” хэмээн жиргэсний хариуд тэрбээр “Цусан холбоо эхийн хэвлий дэх уснаас илүү өтгөн...Аав минь намайг дүү нарын маань хамтаар өсгөсөн” хэмээн хариулсан аж.

Түүнчлэн Принц Жексон өөрийнх нь төрсөн эцэг хэмээгдэж буй эмч Арнолд Клейнтэй “ДНК”-ийн шинжилгээ хийлгэхийг шаардсан байна. Арнолд Клейн өөрийгөө Жексоны хүүхдүүдийн эцэг хэмээн мэдэгдээд буй юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: TMZ, INQUISITR

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна