Мэдэгдэл

2015 оны 11 сарын 25

Иргэн Н.Гантогтох нь 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Хорих 415 дугаар ангид нэр бүхий ялтнууд хар тамхи оруулж хэрэглэдэг, улмаар нэгнийгээ заазуурдаж гэмтэл учруулсан, энэ талаар холбогдох албан тушаалтанд мэдэгдэхэд тодорхой арга хэмжээ авдаггүй” гэх зэргээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, албан хаагчдын нэр хүндэд ор үндэслэлгүй, баримт нотолгоогүй халдаж, иргэдэд ташаа мэдээлэл өгсөн үйлдэл боллоо.

Тухайлбал мэдээлэлд дурдагдсан “Ялтан А.Мэндбаярт хар тамхи эргэлт уулзалтаар оруулсан” гэх н.Уянга, Батбаяр нар нь тухайн ялтантай түр болон удаан хугацааны уулзалт хийгээгүй, ялтны дундаас согтууруулах ундаа, мансууруулах төрлийн бодис хэрэглэсний улмаас хорих ангид гэмт хэрэг үйлдэгдэж байгаагүй, “хар тамхи хэрэглэсэн” гэх нэр бүхий ялтнуудын шээсний сорьцонд хар тамхи илрүүлэх оношлуураар шалгахад “сөрөг” буюу хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээгүй болох нь тогтоогдсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харуул хамгаалалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Иймд иргэн Н.Гантогтохын өгсөн мэдээлэл нь байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх ноцтой үр дагавартай байх тул холбогдох хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар шалгуулах болсныг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна