А.Баярцэцэг НҮБ-ын индэр дээрээс илтгэл тавилаа

2015 оны 11 сарын 25

Ирэх сарын 5-ны өдөр өндөрлөх “Эх дэлхийн мисс-2015”/“Miss Earth”/-ын явцын шалгаруулалт Австрийн Вена хотноо үргэлжилж байгаа билээ.

Эх орноо төлөөлөн оролцож буй мисс А.Баярцэцэг Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой асуудлаар Ази тивээ төлөөлөн НҮБ-ын индэр дээрээс илтгэл тавьсан мэдээллийг ирүүллээ.

Дэлхийн 95 орны гоо бүсгүй оролцож буй “Эх дэлхийн мисс 2015”-т А.Баярцэцэг үдшийн гоёлын даашинзын шалгаруулалтад тэргүүлсэн бол авъяасын үзүүлбэрээр шилдэг 12-т багтсан билээ. Тэрбээр авъяасын төрөлд үндэсний этник бүжиг бүжиглэнгээ Монгол бичиг калиграфиар бичсэн нь олны таашаалыг хүртжээ.

“Miss Earth” тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилийн байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Miss Earth” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог аж. Тэмцээний эхний шалгаруулалт фото болон видео гэсэн хоёр төрлөөр шилдэг 16-г тодруулах юм. Энэхүү шалгаруулалт 12 дугаар сарын 5-ны өдөр дуусна. “Miss photo” шалгаруулалтад А.Баярцэцэгт саналаа өгөхийн тулд http://www.missearth.tv/vote-photogenic.php холбоосоор орж дэмжээрэй. Шалгаруулалтад лайкийн тоо тооцогдохгүй бөгөөд зөвхөн фэйсбүүк, твиттерт шэйрлэгдсэнээр санал тооцогдох юм байна. А.Баярцэцэгийн Монголын тухай танилцуулсан видео олон мянган хандалтыг аваад байгаа бөгөөд та бүхэн идэвхтэй түгээгээрэй.

#‎MissEarthMongolia2015‬

#‎MissEarth‬‬‬‬‬

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна