Зимбабвегийн хөлбөмбөгчид бооцооны бай болов уу?

Хуучирсан мэдээ: 2010.07.30-нд нийтлэгдсэн

Зимбабвегийн хөлбөмбөгчид бооцооны бай болов уу?

Зимбабве улсын хөлбөмбөгийн холбооны удирдах ажилтан мөрийтэй тоглоом, бооцооны хэрэгт сэжиглэгдээд байна. Тус улсын хөлбөмбөгийн холбоонд дэд тэргүүний албан тушаал хашдаг Хэнриетта Рушваяа өнгөрсөн арванхоёрдугаар сард Азид хийсэн аялан тоглолтын үеэр бооцоо тавигч гэмт бүлэглэлтэй хамтарч ажилласан хэрэгт буруутгагдаад байгаа юм. Малайзад болсон аялан тоглолтын хүрээнд Зимбабве Сирийн багт 6:0-ээр, Тайландад 3:0-ээр тус тус хожигдож байв. Энэ хожигдол, онооны харьцаан дээр Хэнриеттэ Рушваяа бооцоо тавигчдад тусалж мөнгө авсан тухай мэдээлэл гараад байгаа юм. Харин дэд тэргүүн өөрөө энэ бүхнийг үгүйсгэн мөрдөн шалгаж өгөхийг ФИФА-аас хүсчээ. Ер нь сүүлийн үед мөрийтэй тоглооом, бооцооны гэмт хэрэг хөлбөмбөгт ихээр нэвтрэн орж байгаагийн нэг жишээ Зимбабвед тохиолоо.

Score studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж