М.Энхболд алба, амийг холив

2015 оны 11 сарын 26

Энэ долоо хоногийн эхээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид Монголд айлчилж, Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцсон. Парламент хоорондын байнгын уулзалтын механизм гэхээр албан ёсны арга хэмжээ гэж ойлгогдож байвч УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд “Өнөөдөр миний урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирээд байна” хэмээн нүүр номын хаягтаа нийтэлжээ.

Уг “миний урилгаар” гэдэг бол хувийн шинжтэй зүйлд хэрэглэгддэг үг гэж санагдах юм. Гэтэл албан ёсны мэдээг нь харахаар хоёр улсын парламент хоорондын албан ёсны арга хэмжээнд тэдгээр төлөөлөгч ирсэн гэж ойлгогдоно. Алба, амь холилдоно гэдэг энэ юм байх даа.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна