“Олонлог” гурав дахь удаагаа математикийн уралдаан зохионо

2015 оны 11 сарын 26

Математик, гадаад хэлний сургалттай “Олонлог” сургууль Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны ойд зориулсан математикийн уралдааныг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Уралдаан 2015 оны арванхоёрдугаар сарын 08-13-ны  өдрүүдэд “Олонлог” сургуулийн байранд болно.

Уралдааны удирдамжийг танилцуулъя.

Нэг.  Олимпиадын зорилго

Хүүхэд, өсвөр үеийнхний математик боловсролыг дэмжиж математикт авьяастай сурагчдын оюуны чадавхийг хөгжүүлэх, хүсэл сонирхлыг нь нэмэгдүүлэх, математикийн багш нарын мэдлэг, ур чадварыг тодруулах, эх оронч  үзэл  санааг  түгээн  дэлгэрүүлэхэд оршино.

Хоёр.  Хамрах хүрээ

ЕБС-ийн  1-12-р ангийн сурагч, багш нар, их,  дээд сургуулийн  оюутан  болон математик сонирхогчид.

Гурав.  Бүртгэл

Оролцогчдыг 2015 оны 12-р сарын 08-11-ний өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд Олонлог төв сургууль дээр бүртгэнэ. Бүртгэлийн хураамж 7000 төгрөг, мандатыг  математикийн  гоо сайхны  соён гэгээрүүлэх Олонлог сэтгүүлийн тусгай  дугаар   дагалдана.

Дөрөв.  Зохион байгуулагдах газар, хугацаа

Уралдаан нь  2015 оны 12-р сарын 12-13-ны  өдрүүдэд “Олонлог төв” сургууль дээр доорхи хуваарийн дагуу  явагдана.

Тав.   Уралдааны журам

5.1 Бодлого дэвшүүлэлт, сонголт

  • Тусгаар Тогтнолоо Сэргээн Тунхагласны Ойд зориулсан Математикийн Уралдааныг зохион байгуулах комисс  дэвшүүлнэ.

5.2     Уралдааны явц

  • Оролцогч нь урьдчилан бүртгүүлж, оролцох эрх буюу мандат авсан байх шаардлагатай.

  • Уралдаанд өөрийн ангилалд оролцохын зэрэгцээ ангилал ахиулж  дахин бүртгүүлж оролцох боломжтой.

  • Уралдааны бодолт 4-р зүйлд заасан хуваарийн дагуу явагдах бөгөөд хоцорсон оролцогчийг  оролцуулахгүй.!

  • ЕБС-ийн 12-р ангид суралцсан сурагчид зөвхөн чөлөөт ангилалд бүртгүүлнэ.

5.3 Дүн гаргалт, бодлого хамгаалалт

  • Бодлого хамгаалалт  12-р сарын 14-ний өдрийн 15.00-17.00 цагт явагдана.

  • Бодлого  хамгаалалтыг  ММОЗБХ-ны  дүрмээр явуулна.

  • Уралдааны урьдчилсан дүн  www.olonlog.com сайтад тухай  бүр нийтлэгдэх  бөгөөд  нэгдсэн  дүнг  2015 оны 12 сарын 15-ны 9.00 цагт энэ  сайт  болон “Олонлог төв” сургууль дээр бичгээр зарлана.

  • Тэргүүн  байрын  сурагчдыг  6, 7-р зүйлд заасны  дагуу  шагнаж урамшуулна.

Зургаа.   Шагнал  урамшуулал

  • Оролцсон  бүх  сурагчдад “Олонлог” сэтгүүлийн  шинэ  дугаар  бэлэглэнэ. Ангилал  бүрийн  нийт оролцогчдын 10 хүртэлх хувь нь 1:2:3 харьцаагаар Тусгаар тогтнолын  алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, ном,  үнэ бүхий зүйлээр  урамшуулагдаж шагнуулна.

  • Шагналт  байрт  орсон  оролцогч доод тал нь  1 бодлого бүтэн  бодсон байх шаардлагатай.

  • Уралдааныг дүгнэх шагналын хэмжээг тогтоох зааврыг 2015 оны 11-р сарын 26-нд www.olonlog.comсайтад зарлана.

Долоо.   Дүнгийн хурал

  • 2015 оны 12 сарын 18-нд 16:00 цагт болно. Жич: Дүнгийн хурал болох байрлалыг  www.olonlog.com  сайтад  мэдээлнэ.

Найм.  Холбоо барих

  • Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, жуулчны-53, Олонлог төв сургууль

  • Утас: 99063221, 86003476, 91912825, 99002797, 96619996, 91911307, 95959848

  • е-mail: olonlog@mongol.net

  • web site: www.olonlog.com

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна