Үндэсний супер лигт найман баг оролцоно

2015 оны 11 сарын 26

Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг “Үндэсний супер лиг”-ийн 2015-2016 оны улирлын тоглолтууд эхлэх гэж байна. Шинэ улиралын нээлтийн тоглолтууд ирэх бямба гаригт буюу энэ сарын 28-ны өдөр Хандгайт дахь Д.Содномзундуйн нэрэмжит Үндэсний сагсан бөмбөгийн ордонд болно. Нээлтийн тоглолтын өдөр дараах хоёр тоглолт болно. 12.00 цагаас “ИХ ӨРГӨӨ АВАРТУУД”-“СБЛ ХАСЫН ХVЛЭГVVД”, 14.00 цагаас “АЛЬЯНС ТЕХ ХАРЦАГА”-“ДОРНОД ТАТАН ГАРЬД” багуудын эхний тоглолт болох юм.

Супер лигийн 2015-2016 оны шинэ улиралд 8-н баг оролцохоор боллоо. Лиг 3 тойрог тоглох ба, плэйоффт 6 баг шалгарах юм.

Сугалаа ёсоор:

1. Их-Өргөө Аравтууд
2. Мон-Алтиус
3. Лидер
4. Дорнод Танан Гарьд
5. Альянс Тех Харцага
6. Ирвэс
7. Төв аймгийн Төв Ургац баг
8. SBL Хасын Хүлэгүүд

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна