Цацагт хяруулын махны үнэ нэмэгджээ

2015 оны 11 сарын 26

"Энэ жилийн 10 хүнтэй айлын баярын ширээний хоолны үнэ 70 центээр нэмэгдэн $50,11 доллар боллоо” гэж AFBF компани тоолон гаргажээ.

АНУ-ын Талархлын өдрийн нэг гэр бүлийн хоолны үнэ нь олон жилийн турш $49 долларын төвшинд (2011 оноос хойш) байгаад энэ жил  $50 доллараас давсан байв.

Талархлын өдөр нь 1789 оноос хойш анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны зарлигаар төрийн баяр болсон бөгөөд жил бүрийн арваннэгдүгээр сарын дөрөв дэх Пүрэв гаригт тэмдэглэдэг. Үүнээс өмнө зуугаад жил энэ баярыг албан бусаар Америк тивийг колончлогчид тэмдэглэж ирсэн юм.

Баярын ширээний гол зарлага цацагт хяруулын маханд шингэдэг байна. Түүнээс гадна амтат төмс, цөцгий тостой жижиг талх, шош, цоохор бууцай, лууван, анис,  хулууны бялуу, кофе, сүүг баярын ширээнд тавьдаг.

7,2 кг-аас дээш жинтэй цацагт хяруулын мах энэ жил 10 хувиар нэмэгдэн өмнөх жилийн $21,65 доллараас $23,04 доллар хүртэл нэмэгджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна