“Үндэсний чанарын шагнал”-ыг М-Си-Эс Кока-Кола компанид олголоо

2015 оны 11 сарын 26

Стандарчилал, хэмжил зүйн газар, Европын Холбооноос Монгол улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулсан “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “М-СИ-ЭС КОКА-КОЛА” ХХК салбартаа төдийгүй Монгол Улсад АНХ УДАА “иж бүрэн” Олон Улсын Удирдлагын Тогтолцоог хэрэгжүүлсэн үзүүлэлтээр “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг гардан авлаа.

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн  Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав хэлэхдээ манай байгууллагын  хувьд чанар гэдэг нь зөвхөн амталж, харж, хэмжиж байдаг төдий зүйл биш, харин бидний бүхий л үйл ажиллагаанд мөрдөгдөж байх ёстой зүйл юм. Бидний үйлдвэрлэж, өдөр бүр монголын хэрэглэгчиддээ хүргэдэг бүтээгдэхүүн маань хүнсний аюулгүй байдлыг 100% хангасан дээд зэргийн чанартай байх ёстой гэсэн зарчмыг баримталж, ажил хэрэг болгосоор ирсэн манай хамт олны хүчин чармайлт нь өнөөдрийн энэхүү амжилтад хүрэх гол түлхүүр нь байсан юм хэмээн онцоллоо.

Тус компанийн хувьд Монгол Улсад АНХ УДАА Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн Удирдлагын Тогтолцоо OHSAS 18001:2007 болон Хүнсний Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо FSSC 22001:2013-г бүхий л үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсад баталгаажуулж чадсан цорын ганц аж ахуйн нэгж юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна