Украин Орост агаарын орон зайгаа ашиглуулахгүй

2015 оны 11 сарын 26

 

“Газпром” компани Киев рүү байгалийн хий нийлүүлэхээ зогсоосны хариуд Украин ОХУ-ын нисэх онгоцуудын эсрэг хориг тавьжээ. Украин нь Оросын иргэний болон цэргийн бүх нисэх онгоцыг агаарын орон зайдаа нэвтрэх, дамжин өнгөрөхийг хориглосон байна.

 

Түүнчлэн Украины Засгийн газар Европоос илүү хямд үнээр байгалийн хий авч болох учир ОХУ-аас худалдан авахаа зогсоосон гэж мэдэгджээ. Украин нь ОХУ-д урьдчилж төлсөн мөнгөндөө таарсан байгалийн хийг авч дууссан учир “Газпром” компани нийлүүлэлтээ зогсоосон аж.

 

Байгалийн хий нийлүүлэлттэй холбоотой маргааны улмаас Украин урьдчилж мөнгөө төлж байх болсон юм. Украин ОХУ-д төлбөрийн өрөө барагдуулаагүйгээс “Газпром” компани өнгөрсөн 2014 оны зургадугаар сард байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоож байв.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна