Брюссель эргэн хэвийн байдалдаа орлоо

2015 оны 11 сарын 26

 

Парисын халдлагын дараа Бельгийн нийслэл Брюссель хотын метро, сургуулиуд хаагдаж, хамгаалалтыг нэмэгдүүлээд байснаа Лхагва гаригт /XI.25/ цуцалжээ. Хэдийгээр сэжигтнүүдийг эрэн сурвалжилсан хэвээр байгаа ч Брюссель хот эргэн хэвийн байдалдаа орж, оюутнууд сургуульдаа явж эхэлсэн байна. Брюссель хотноо 200 цэрэг метроны буудал орчимд, 300 цагдаа сургуулиудын эргэн тойронд эргүүл хамгаалалтад ажиллажээ.

 

Нотолгоо хангалтгүй байсан ч урьдчилан сэргийлэх үүднээс Брюссель хотноо өнгөрсөн өдрүүдэд хэд хэдэн удаа цагдаагийн ажиллагаа явагджээ. Цагдаа нар халдлагад сэжиглэн таван хүнийг баривчилсны хоёр нь Салах Абдесламтай холбоотой гэдгээ хүлээсэн аж. Парист амиа золиосолсон гэмт этгээдийн дүү Салах Абдеслам хамсаатныхаа хамт Брюссельд бүгж байгаа гэх мэдээлэл байв. Бельгийн гадаад хэргийн яамнаас мэдээлснээр тус улс болон хөрш орнуудад 10 ба түүнээс дээш тооны хүн халдлага төлөвлөж байж магадгүй аж.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна