Г.Баярсайхан сайд “Ард Аюуш” сан байгуулжээ

2015 оны 11 сарын 26

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Ард Аюушийн удмын хүн аж. Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг ард олноо толгойлон тэмцэж байсан Монголын цогтой тэмцэгчийн нэг бол Алдаржавын Аюуш. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы аав Ж.Гарьдхүү нь Ард Аюуштай үеэл аж. Харин доктор Ж.Гарьдхүү нь Монголын хөрс судлаач эрдэмтэн юм. Тиймээс ч хүүдээ эх орон газар шороогоо хамгаалж явахыг сургадаг аж.

Саяхнаас Г.Баярсайхан сайд үеэл, хамаатнуудтайгаа нийлж “Ард Аюуш” санг үүсгэн байгуулжээ. Тэрбээр Ард Аюушийн үйл хэргийг үргэлжүүлэх бодолтой явдаг гэнэ. “Хөвсгөл далайн эзэд” төрийн бус байгууллагаас гаргадаг байгальд ээлтэй гишүүдээр нэрлэсний нэг нь Г.Баярсайхан сайд. Чингэлтэй хайрхан уулыг улсын хамгаалалтад авхуулсан бол Ноён уулыг хамгаалах хуулийн төсөл мөн санаачилсан юм.

Г.ХОРОЛ

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна