ОБЕГ-ын дарга Т.Бадрал бүс нутгийн хурал удирдаж байна

2015 оны 11 сарын 26

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Азийн гамшгийн бэлэн байдлын төвөөс 2015 оны 11 дүгээр сарын 26-28-ны өдөр Тайландын Вант Улсын Бангкок хотод зохион байгуулж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаанд нэгтгэх нь”  сэдвийн хүрээнд зохион байгуулж буй Пан Азийн бүс нутгийн форумд оролцож байна.

Тэрбээр “Хүрээлэн буй орчин, амьжиргааны эх үүсвэр болон хүнсний аюулгүй байдлын салбар дахь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаатай нэгтгэх” сэдэвт эхний хэлэлцүүлгийг удирдан явуулж байгаа бөгөөд маргааш буюу 11 дүгээр сарын 27-ны өдөр “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохтой нэгтгэх Монгол Улсын туршлага” сэдвээр илтгэл тавина.

Форумын эхний өдрийн хуралдааныг шууд нэвтрүүлэх ба ЭНЭ хаягаар орж үзэж болно.

ЭХ СУРВАЛЖ: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна