Чуулганы хуралдаан 52 минутаар хоцорч эхлэв

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан 52 минутаар хоцорч эхлэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт товлогдсон байсан ч гишүүдийн ирц 50 хувьд хүрэхийг хүлээсээр 14.50 цагийн орчимд эхэллээ. Хуралдаан эхлэнгүүт үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж байсан Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 81.5 хувь дэмжсэнээр баталлаа. Тодруулбал, чуулганы хуралдаанд 54 гишүүн оролцсоноос 44 нь дэмжсэн юм. 

Энэхүү хууль нь 2016 оны төсвийн хуульд нэр бүхий агентлагуудыг нэгтгэхээр заасантай холбогдож гарч буй харилцааг зохицуулахад оршжээ.

Одоо чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж