ИУ дэлхийн 60 оронд заналхийлэв

2015 оны 11 сарын 26

 

“Исламын улс” /ИУ/ зэвсэгт бүлэглэл дэлхийн эсрэг дайн зарлаж, 60 оронд халдлага үйлдэхээр заналхийллээ. Исламын хэт даврагчдын бүлэглэл өөрсдийнх нь эсрэг нэгдсэн олон улсыг  “чөтгөрийн эвсэл” гэж нэрлэн, цусан далайд живүүлэхээ амласан байна. Исламын улс бүлэглэлийн цацсан видео бичлэгт халдлага үйлдэхээр заналхийлж буй 60 улсын төрийн далбааг харуулсан байна.

 

Өмнө нь “Исламын улс” бүлэглэл АНУ, ОХУ-д цуст халдлага үйлдэхээр заналхийлсэн билээ.

 

“Исламын улс” бүлэглэл энэ арваннэгдүгээр сарын 13-нд Францын нийслэл Парис хотноо халдлага үйлдэж 130 хүний амийг хөнөөснөөр дэлхий дахиныг цочроосон юм. Тус бүлэглэл өдгөө Сири болон Иракийн газар нутгийн нэлээд хэсгийг хяналтандаа авч, исламын халифатыг тунхаглаад байна. “Исламын улс” бүлэглэлийн эсрэг АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл Сири, Иракийн нутагт агаараас цохилт өгч байна.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: MIRROR

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна