Красноярскийн хязгаарт нисдэг тэрэг унажээ

2015 оны 11 сарын 26

Фото: ВладимирАстапкович / РИА Новости

 

ОХУ-ын Красноярскт “Турухан” гэдэг нисэх компанийн Ми-8 нисдэг тэрэг унасны улмаас 15 хүн амиа алджээ. Енисейн тээврийн прокурор энэ тухай ТАСС агентлагт мэдээлэв. Ээлжийн ажилчдын сууж  явсан нисдэг тэрэг Игарка хотоос 10 км-ын зайд унасан байв. Урьдчилсан мэдээгээр, багийн гурван гишүүн 12 зорчигч  амь үрэгдсэн гэсэн юм. Нисдэг тэргэнд нийт 25 хүн явсан гэнэ.

 

Баруун Сибирийн тээврийн прокурорын газрын албан ёсны төлөөлөгч Оксана Горбунова эхлээд мэдээлэхдээ, 11 хүн амь үрэгдэж, долоон хүнийг эмнэлэгт хүргэсэн гэв. Бусад зорчигч нь нисдэг тэрэг дотор байгаа гэжээ. Дээрх зөрүүтэй мэдээллүүд батлагдаагүй байгаа юм. Хамгийн сүүлд нас барсан хүний тоо 15 хүрсэн гэсэн мэдээ ч бас иржээ.

 

Туруханы дүүргийн Дотоодхэргийн яамны салбараас тодруулснаар, нисдэг тэрэг Еиесей мөрний мөсөндээр унасан бөгөөд тэндээс амьд үлдсэн хүмүүсийг шилжүүлэн зөөж байгаа ажээ. Угнисдэг тэргээр Игарка хотоос ээлжийн ажилчдыг нефть шахах станц руу тээвэрлэж байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна