Forbes: 2015 оны хамгийн муу кинонууд

2015 оны 11 сарын 26

Энэ удаа Forbes сэтгүүл энэ оны хамгийн муу америк кинонуудын “Hollywood's Biggest Turkeys Of 2015” гэсэн чансааны жагсаалтыг гаргажээ.

Барри Левинсоны найруулсан Билл Мюррей, Кейт Хадсон нарын дүрийг нь бүтээсэн “Касбаг доргиосон нь” гэсэн инээдмийн кино уг жагсаалтыг тэргүүлэв. Энэ кино прокатаас дөнгөж 2,9 сая ам.долларын ашиг олжээ. Хоёрдугаарт Шон Пенн, Хавьер Бардем нарын тоглосон “Дээрэмчид” кино орлоо. Бас л алдагдал амсчээ. Эхний гурван лидерийг Майкл Манны “Кибер” кино төгсгөж байна.

“Ажил хэргийн завсраар”, “Жем ба голограмма”, “Ультра америкчууд”, “Алоха”, “Мордекай” гэсэн кинонууд жагсаалтын эхний аравт оржээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна