2015 оны шилдэг уран барилгууд

2015 оны 11 сарын 26

Architizer A + Awards шагналын шүүгчид 2015 оны уралдаанд тэргүүлж байгаа 150  төслийг нэрлэв.

“Оффисийн барилга”, “Худалдааны төв”, “Номын сан”, “Хүүхдийн цэцэрлэг”, “Зочид буудал”, “Ресторан” гэх мэтийн олон номинацаар ялагч тодорчээ. Бүх номинац нь мэдээж, “шилдэг” гэсэн тодотголтой. Тодруулж хэлбэл, “шилдэг барилга” л юм даа.

3XN товчооны бүтээл: “Цэнхэр гариг” музей

Reiulf Ramstad Architects товчооны бүтээл “Knarvil”сүм

Уралдааны  шүүгчид 80 орны 3000 гаруй бүтээлийн өргөдлийг авч үзжээ. Ялагчдын тоонд ажлаа дөнгөж эхэлж байгаа зураг төслийн товчооноос эхлээд томоохон компаниуд орж байна. Энэ жилийн уралдааны нэг онцлог нь интернэтийн хэрэглэгч нарт санал өгөх боломжийг олгосон явдал боллоо. Ялагчдын бүрэн хэмжээний жагсаалттай шагналын сайтдээр танилцаж болно. Уралдаанд ялсан төслийн зургуудыг “рор” эсвэл “jury” гэж тамгалсан байгаа.

Skidmore, Owings & Merrill, LLP товчооны бүтээл Chhatrapati Shivaji нисэх буудлын барилга

Studio Gang Architects урлангийн WMS Boathouse төвийн барилга

Шилдэг уран барилгачдыг  урамшуулах“A + Awards Gala” арга хэмжээний өмнө зохион байгуулагчид нь “A + Award Winners” цомгийг бэлтгэн хэвлүүлэх ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна