Сэлэнгэ аймгийн Мандал-1, 3-р сургууль шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймгийн Мандал-1, 3-р сургууль шалгарчээ

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 359 тоот тогтоолын дагуу Монголын хүүхдийн спортын V их наадмыг спортын 42 төрөлд амжилттай зохион байгуулсан юм. Наадмын шигшээ тэмцээнүүд Улаанбаатар хотод өнгөрсөн есдүгээр сарын 7-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, спортын 17 төрөлд аймаг, дүүргүүдээс шалгарсан 2000 орчим хүүхдүүд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.

Наадмын шилдгүүдийг өнөөдөр шагнаж урамшууллаа. Монголын хүүхдийн V их наадмын зохион байгуулах хорооны дарга, ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир спортын бодлого хэрэгжүүлэх, зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Баярсайхан, Наадмын зохион байгуулах хорооны зарим гишүүн Хүүхдийн наадмын тэмцээнүүдийн ивээн тэтгэгч, сайн зохион байгуулсан спортын холбоод, клуб, дасгалжуулагчид болон зарим сургуулийг дургалын зүйлсээр шагнаж урамшууллаа.

Хүүхдийн V их наадмын тэмцээнүүдийг сайн зохион байгуулсан спортын холбоодоор Волейбол, Хүндийн өргөлт, Тэшүүр, Спортын гимнастик, Таеквондо, Хөнгөн атлетик, Шатар, Даам, Буудлага, Хөлбөмбөгболон Цанын спортын холбоод шалгарчээ.

Хүүхдийн наадамд нийт 180 гаруй сурагч оролцсоноос дараах сургуулиудын хүүхдүүд амжилттай оролцсон байна. Үүнд:

  • Сэлэнгэ аймгийн Мандал-3
  • Булган аймгийн Бугат, Тэшиг сумын ЕБС
  • Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор
  • Дархан-Уул аймгийн Ирээдүй
  • Баянзүрх дүүргийн 21-р сургууль
  • Сэлэнгэ аймгийн Мандал-1
  • Чингэлтэй дүүргийн 57-р сургууль
  • Сүхбаатар дүүргийн 3, 6-р сургууль
  • Орхон аймгийн Орос-4, Эрдэнэт цогцолбор
  • Баянзүрх дүүргийн 84-р сургууль
  • Увс аймгийн Зүүнговь ахлах сургууль
  • Багануур дүүргийн Боловсрол цогцолбор.

Тус сургалттай Биеийн тамирын дунд сургуулиудаас

  • Сонгинохайрхан дүүргийн Тусгай сургалттай биеийн тамирын спортын дунд сургууль
  • Орхон аймгийн Тусгай сургалттай биеийн тамирын спортын дунд сургууль
  • Хан-Уул дүүргийн “Аварга” биеийн тамирын дунд сургууль

Хувийн хэвшлийн ЕБС-иудаас

  • Хан-Уул дүүргийн “Найрамдал”
  • Багануур дүүргийн Гүн галуутай
  • Сүхбаатар дүүргийн “Хобби” сургууль

Тусгай сургалттай сургуулиас:

  • Хан-Уул дүүргийн 63-р дунд сургууль
  • Баянгол дүүргийн 70-р дунд сургууль

Клубээс

  • Орхон аймгийн “Хангарьд”
  • Чингэлтэй дүүргийн “Оч”
  • Баянзүрх дүүргийн “Женко”, “Алдар”
  • Хан-Уул дүүргийн Төв цэнгэлдэх, Орчлон
  • Баянгол дүүргийн МУСклуб, Тэмүүжин
  • Сэлэнгэ аймгийн “Улаан ирвэс”
  • Дархан-Уул аймгийн “Свей” клубынхүүхдүүд амжилттай сайн оролцсоныг Биеийн тамир, спортын хөгжлийн төвөөс мэдээллээ.

БҮХ АРД ТҮМНЭЭРЭЭ ОРОЛЦСОН СПАРТАКИАД БОЛГОХООР АЖИЛЛАЖ БАЙНА

Энэхүү шагнал гардуулах арга хэмжээний үеэр Монголын хүүхдийн V их наадмын зохион байгуулах хорооны дарга, ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир спортын бодлого хэрэгжүүлэх, зохицуулах газрын дарга Х.Бакытжанаас зарим зүйлийг тодрууллаа.

-Дөрвөн жилд нэг удаа болдог Хүүхдийн спортын наадам энэ жил боллоо. Тус V дахь удаагийн наадмын шилдгүүдийг урамшууллаа. Наадмын онцлогоос дурдахгүй юу?

-Хүүхдийн спортын V наадам өнгөрөгч есдүгээр сард амжилттай болж өндөрлөсөн. Гэхдээ бид энэ удаагийн наадмын арга хэмжээг долоо хоногийн үйл явдлаар орхигдуулж болохгүй. Нөгөө талаар хийсэн ажлынхаа үр дүнг дүгнэх, холбоодуудын хөдөлмөрийголон нийтэд сурталчлах, таниулах үүднээс шат дараалсан арга хэмжээг авч байна. Энэ удаа наадмыг хамтран зохион байгуулсан холбоо, клуб, сургуулиудын төлөөллийг шагнаж, урамшууллаа. Урьд өмнө нь тэр бүр үнэлэгдээд байдаггүй байсан клубүүдийн амжилтыг онцгойлон анхаарч шалгарууллаа. Мөн энд нэг зүйлийг нэмж хэлэхэд Ерөнхий боловсролын сургуулиудын шилдэг тамирчдын амжилтыг гаргаж, сургуулиудын чанарын үзүүлэлтээр урамшууллаа. Аймаг, орон нутгаас олон сургуулиуд шилдэг амжилтаараа шалгарч байна.

-Хүүхдийн спортын V наадмын үеэр тэмцээний мэдээллийг www.galkhuu2015.mn/ онлайн цахим хуудсаар шууд хүргэж байсан. Энэ нь нэг давуу тал байсан болов уу?

-Энэ удаагийн наадмын мэдээллийг www.galkhuu2015.mn/ сайтаар дамжуулан шууд хүргэсэн. Дараа, дараагийн тэмцээн, уралдааныг явуулахад энэ удаагийн тэмцээний жишгээс буухгүй байгаасай гэдэг үүднээс мэдээллийг онлайнаар дамжуулсан байгаа. Бас энд олон зүйлийг давхар хийсэн гэж үзэж байгаа. Ивээн тэтгэлгийн асуудлыг ивээн тэтгэгч талаас нь биш түнш байгууллага буюу хамтран ажиллах гэдгээр бизнесийн байгууллагуудыг татаж оролцууллаа. Цахим хуудсаар тэмцээний мэдээлэл шууд хүрч байсан нь бас шинэлэг зүйл болж чадлаа. Мөн тамирчдын намтар, түүхийг харуулсан дата баазыг бий болгосон. Энэ цахим хуудас маань дараа, дараагийн тэмцээн уралдаанд өнгө төрхөө өөрчилж, ашиглагдаад явах боломжтой юм.

-Өвлийн спортын төрлүүд наадмын хүрээнд зохион байгуулагдаагүй. Энэ нь тамирчдын өрсөлдөөнөөс шалтгаалж байна гэж ойлгож болох уу?

-2015 оны эхээр уламжлалт аргаар өвлийн спортын төрлүүдийг зохион байгуулсан. Энэ нь нэгд төсөвтэй холбоотой. Мөн өвлийн спортын төрлүүдэд хамрах хүүхдийн тоо, өрсөлдөөн нөлөөлсөн. Хүүхдийн наадмын хүрээн дэх өвлийн спортын төрлүүдийг уламжлалт Улсын аварга шалгаруулах тэмцээнээр шалгаруулсан. Зуны спортын төрлийн хувьд үнэхээр том өрсөлдөөн байдаг. Өсвөрийн УАШТ болон сонгон шалгаруулах тэмцээнээс эрхээ авч байж, дахин шилдгүүдийн өрсөлдөөнд ордог. Нийт спортын 17 төрөлд аймаг, дүүргээс шалгарсан тамирчид шилдгийн төлөө дахин өрсөлдсөн. Энэ маань Азийн болон Олимпийннаадмын зарчмын дагуу явагдсан. Магадгүй бид өвлийн спортыг төрлүүдийг ийм шат дараатайгаар явуулах боломж байгаа ч манай тамирчдын оролцох байдал, хамрах хүрээнээс шалтгаалж байна. Мөн төсөв санхүүгийн асуудал их бий.

-2016 оны гол тэмцээн уралдааны тухайд?

-Ирэх онд спортын салбарын хувьд томоохон үйл явдал олон өрнөнө. Тэр дундаа Бразил улсад Зуны олимпийних наадам хүлээж байна. Дотоодын тэмцээн уралдааны тухайд хуулиараа Монголын бүх ард түмний спартакиад зохион байгуулагдана. Энэхүү спартакиадыг бүх ард түмнээрээ оролцож болох чиглэлээр ажиллаж байна. Энэ онд Хүүхдийн V их наадам гээд 1 дүгээр сараас эхлээд өнөөдрийг хүртэл арга хэмжээ үргэлжлээд явж байна. Ирэх онд ч гэсэн спартакиадын хүрээнд арга хэмжээнүүдолон явагдана. Он гараад л өвлийн спортын төрлүүдээр эхэлнэ.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж