MBD Business Networking

2015 оны 11 сарын 19

Монголын Бизнес Мэдээллийн сан (MBD) 2015 оны 11 сарын 24-ний өдрийн 17.00-20.00 цагт “MBD Business Networking” арга хэмжээг Эксекютив Экселленс Олон Улсын бизнесийн төвд зохион байгуулах гэж байна ( www.eeibcmongolia.com )

Цаашид тогтмол зохион байгуулагдах энэхүү арга хэмжээний зорилго нь Монголд үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа болон Монголын зах зээлийг сонирхож байгаа мөн Монголоос бараа бүтээгдэхүүн худалдан авахыг эрмэлзэж байгаа гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн харилцаа/хамтын ажиллагааг дэмжих, олон улсын стандарт мэдлэг туршлагыг хуваалцах болон бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд нэмэр тус болох шинэ үр ашигтай мэдээ мэдээллийг түгээхэд орших юм.

Энэхүү арга хэмжээнд УБ хотын Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин, Австрали Улсын Ерөнхий консул бөгөөд худалдааг дэмжих АUSTRADE байгууллагын суурин төлөөөлөгч Брэндан Койн, "Таны бизнесийн гүүр" болон MBD ийн захирал И.Сэр Од, "Интор файнанс" -ийн захирал Г. Үүрийнтуяа нар оролцож УБ хотын концессийн төслүүд ба бизнесийн боломжууд, Австрали улстай бизнес эрхлэх нь, бизнестэй холбоотой татварын талаарх шинэ мэдээ сэдвүүдээр илтгэл мэдээлэл тавигдахаас гадна бизнес эрхлэгчид хоорондоо уулзан танилцаж ярилцах боломжийг бүрдүүлнэ.

Энэ арга хэмжээнд оролцохыг хүсвэл 11 сарын 20-ны Баасан гаригийн 17.00 цагаас өмнө info@eeibcmongolia.com и мэйл хаяг, 77106611, 77108811 дугаарын утсанд хандан оролцох хүний овог нэр, компанийн нэр, албан тушаал, харилцах утас болон и мэйл хаягийг өгч бүртгүүлнэ үү. EEIBC төвийн хурлын заалны багтаамж хязгаарлагдмал учраас хүний тоо мөн хязгаарлагдмал болохыг анхаарна уу.

Оролцогчын хураамж 40.000 төгрөг, хэрвээ та MBD-д бүртгэлтэй компанийн оролцогч бол 30.000 төгрөг байна (Хөнгөн хоол болон уух зүйлсийн үнэ орсон болно). Та арга хэмжээнд ирэхээсээ өмнө Голомт банкны1415101511 (Таны бизнесийн гүүр компани) дансанд төлбөрөө хийж бүртгэлээ баталгаажуулна уу.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна