Ж.Амарсанаа нэр төрөө сэргээлгэв

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Ж.Амарсанаа нэр төрөө сэргээлгэв

Цагийн сайнд эрүүл мэндийн салбарыг хамтран удирдаж явсан Н.Удвал, Ж.Амарсанаа нар эв түнжин муудаж шүүх цагдаа дээрээ тулсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд болсон Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хурад дээр Н.Удвал “Амарсанаа элэгний С вирусийн 900 ам.долларын үнэтэй эмийг 1800 ам.доллараар оруулж ирэхээр болсон, элэгний өвчтэй хүмүүсийг ажлынхаа өрөөнд бүртгэдэг” гэж хэлжээ. Энэ үгэнд ундуйцсан Ж.Амарсанаа нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж, шүүх түүний талд шийдвэр гаргасан гэнэ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа "Ялчлаа найзуудаа! Олон сар шаналлаа шүү. Удвал сайд С вирусын эмийн асуудлаар УИХ дээр намайг гүтгэсэн болохыг Монголын шүүх тогтоож өглөө. Үнэн мандтугай" гэж бичжээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж