Өвөрхангайн залуучууд шилдгээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн залуучууд шилдгээ тодрууллаа

 

Улс орны хөгжлийн гарц болсон залуусыг эрүүл, хариуцлагатай, боловсролтой, эх оронч, бүтээлч монгол залуу болгон төлөвшүүлэх орчин бүрдүүлэх болон энэ хүрээнд тодорхой санал санаачилга дэвшүүлэх, дэмжлэг үзүүлэх нь НАМЗХ-ны үйл ажиллагааны үндсэн зорилго байдаг. Тус холбооноос Эрүүл Монгол Залуу бодлогын хүрээнд залуусыг эрүүл, идэвхтэй амьдралд уриалан дуудаж, спортыг амьдралынхаа хэвшил, хэв маяг болгох зэрэг зорилгын дор “ЭРҮҮЛ МОНГОЛ ЗАЛУУ-ЭВ НЭГДЛИЙН СПОРТЫН ИХ НААДАМ” зохион байгуулахаар болсон. Ийнхүү Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, 331 суманд 10 дугаар сарын 20-ноос эхлэн Монголын залуучууд спортын их наадмаар бүтэн сарын турш амьсгалж сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартс болон шатрын төрлөөр өөр хоорондоо өрсөлдөж байгаа.

 

 

Тэгвэл Өвөрхангай аймгийн НАМЗХ-ноос өнгөрөгч амралтын өдрүүдэд “ЭРҮҮЛ МОНГОЛ ЗАЛУУ-ЭВ НЭГДЛИЙН СПОРТЫН ИХ НААДАМ” зохион байгуулж, шилдэг баг тамирчдаа тодрууллаа. Багийн дүнгээр Арвайхээр сум түрүүлж, Бат-Өлзий, Уянга сум удааллаа. Энэ арга хэмжээний үеэр залуучууд эв нэгдлийн наадамд нэгдэж, ирээдүйнхээ төлөө эвлэлдэн нэгдэх “Залуус-Бид хамтдаа” дэвтэрт гарын үсгээ зурцгаав. Өвөрхангай аймгийн спортын наадамд 19 сумын 500 гаруй тамирчин оролцсон байна. Аймаг, дүүрэг бүрээс шалгарсан шигшээ багууд Улаанбаатар хотноо өрсөлдөнө.

 

Дашрамд дурдахад, Энэхүү спортын наадмыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар ивээн тэтгэж, зохион байгуулжээ.

 

 

Б.ДАВАА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж