&#34Үндэсний чанарын шагнал&#34-ын эзнээр экспортлогч компани тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.11.27-нд нийтлэгдсэн

&#34Үндэсний чанарын шагнал&#34-ын эзнээр экспортлогч компани тодорлоо

ISO стандарт гэж юу вэ?

“ISO” нь Олон Улсын Стандартын Байгууллага гэсэн үгийн товчлол бөгөөд уг байгууллага нь Швейцарын Женев хотод төвтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Тус байгууллагаас олон улсад мөрдөгдөх  стандартуудыг боловсруулан гаргадаг бөгөөд дэлхий нийтээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны 9000 цуврал стандарт юм. Өөрөөр хэлбэл байгууллагын үйл ажиллагаа чиглэлээс үл шалтгаалан тухайн үзүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг хангах тогтолцоог уг стандартаар баталгаажуулдаг байна. Энэхүү стандартыг нэвтрүүлсэнээр чанарын удирдлагын тогтолцооны суурь нөхцөл хангагддаг бөгөөд тухайн байгууллага үйл ажиллагааны чиглэлээр нэмэлт стандартуудыг нэвтрүүлэх бололцоог бүрдүүлдэг. Бидний сайн мэдэх байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14000, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо ISO 18000, хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болох ISO 22000 стандартууд нь ISO 9000 стандарт дээр суурьлан хэрэгждэг юм.

Чанарыг эрхэмлэгч хамт олон

Үндэсний шилдэг үйлдвэрлэгч “Тэсо” корпорацийн хувьд байгуулагдсан цагаасаа эхлэн хүнсний салбарын чанар, аюулгүй байдлыг бүрэн хангах тал дээр анхаарч ирсэн билээ. Үүнийхээ дагуу 2009 онд дотоодын итгэмжлэгдсэн лаборторыг байгуулж, 2011 онд чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг нэвтрүүлсэнээр өнөөдрийг хүртэл хүнсний түүхий эдээс авахуулаад эцсийн бүтээгдэхүүн хүртэлх шат дамжлага бүрийг чанарын удирдлагын тогтолцоогоороо хянаж, шинжилсэнээр зах зээлд баталгаат хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлүүлэх боломжийг бүрдүүлж, үйл ажиллагаандаа уг шаардлагыг хангасаар иржээ. “Тэсо” корпорацийн хамт олон хүнсний үйлдвэрүүддээ ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж чанараа баталгаажуулсан төдийгүй энэ жилийн хувьд хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болох ISO 22000 стандартыг нэвтрүүлсэн амжилттайгаар 2015 оныг үдэж байгаа юм байна.

Үндэсний Чанарын Шагналын Эзэн

Дэлхийн чанарын өдрийг угтан өнгөрч буй долоо хоногийг Стандартчилал Хэмжил Зүйн газраас “Үндэсний Чанарын 7 хоног” болгон зарлаж улмаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран “Үндэсний Чанарын Чуулган”-ыг амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр Монгол улсын томоохон аж ахуй нэгжүүдийн дунд чанарын удирдлагын тогтолцоонуудыг хангаж ажилласнаар нь шалгаруулалт хийж улмаар “Үндэсний Чанарын Шагнал”-ын эзнээр “Тэсо” корпорацийг тодруулж шагналыг гардуулсан билээ. Энэхүү шагнал нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн үйлчилгээндээ олон улсын чанар аюулгүй байдлын стандартыг амжилттай нэвтрүүлж улмаар хэрэглэгчиддээ баталгаат бүтээгдэхүүн хүргэж буйг үнэлсэн үнэлэлт хэмээн “Тэсо” корпорацийн гүйцэтгэх захирал Л.Буянтогтох уг шагналыг гардан авах үеэрээ хэлж байсан юм. Олон улсын стандартаар баталгаажсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй уг хамт олны хичээл зүтгэл биеллээ олж энэ оны 10 сараас эхлэн ОХУ, БНХАУ, Казакстан, Киргиз зэрэг улс орнууд руу бүтээгдэхүүнүүдээ экспортлож эхэлсэн байна. Энэ дашрамд чанар аюулгүй байдлыг бүтээгдэхүүн бүртээ шингээн ажиллаж буй “Тэсо” корпорацийн хамт олонд өрнүүн их амжилтыг хэрэглэгчдийнхээ нэрийн өмнөөс хүргэе!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж