НҮБ: 40 сая африкчууд алан хядагчидтай нэгдэж магадгүй

2015 оны 11 сарын 27

 

Эдийн засгийн хүндрэлийн улмаас Африкийн хойд ба төвийн бүсийн 41 сая залуус алан хядах байгууллагын элсүүлэгчдийн хохирогч болж магадгүй хэмээн НҮБ мэдээлж байна.

 

Энэ тухай төлөөлөгч нарт Хирут Гебре Селассие анхаарууллаа. Сахелийн районы Буркина-Фасо, Чад, Мали, Нигер, Мавританд амьдардаг 25 наснаас доош насныхан боловсрол, ажилтай холбоотой асуудлын улмаас хүнд нөхцөлд амьдарч байна. Хэрэв энэ талаар даруйхан арга хэмжээ авч ажиллахгүй бол Сахель нь алан хядагчдыг бэлтгэх, элсүүлэх төв болж магадгүй юм гэжээ. Төлөөлөгчийн хэлснээр дэлхий ертөнцийн аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөөтэй гэдгийг онцолжээ.

 

Мөн тэрээр НҮБ-д хандан зэвсгийн болон хар тамхины наймааны эргэлтэд хяналт тавихыг уриалсан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна