Олон түмэн хуулийг хүлээж авахгүй бол сонгууль болохгүй ч байж мэднэ

2015 оны 11 сарын 27

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй Сонгуулийн хуулийн төслийн талаар ярилцлаа. Тэрбээр 2011 онд баталсан Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан билээ.

 

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх үйл явц эхэллээ. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

 

-2011 онд баталсан Сонгуулийн хуулийн зарим заалтыг ялангуяа тогтолцоог амьдралд хэрэгжсэн байдлаас үүдээд өөрчлөх шаардлага гарсан. Учир дутагдалтай байгаа нь үнэн. УИХ өргөн барьсан төслүүдийг хэлэлцэхээр шийдлээ.

 

Харин эдгээрийг нэгтгэх. хэлэлцэх ажилд хугацаа тун бага үлдсэн. 2016 оны зургадугаар сарын 20-доор сонгууль болох тул Сонгуулийн хуулийг энэ оны арванхоёрдугаар сарын 20 гэхэд батлах ёстой. МАН-ын гишүүдийн боловсруулсан. Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсгийн, “Шударга ёс" эвслийн гээд тулж хэлэлцэх үндсэн гурван төсөл байгаа.

 

Бүлгүүд дундаасаа ажлын хэсэг гаргаад нэгтгэсэн төслийг анхны хэлэлцүүлэгт яаралтай оруулж ирнэ гэж найдаж байна. Одоо ганц сарын дотор амжихын тулд олон өөрчлөлт хийнэ гэж хүлээх хэрэггүй л дээ.

 

-Нэгэнт хугацаа тулгамдаж буй учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа л эцсийн байдлаар зөвшилцөлд хүрэх шаардлага гарах байх?

 

-Энэ удаа намуудын дунд зөвшилцөл яаж явахыг мэдэхгүй юм. 2011 оны Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг би УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хувьд ахалж байлаа. 46 суудалтай МАН 25 суудалтай АН харилцан буулт хийж. зөвшилцөж чадсан учраас хууль төрсөн.

 

Тухайн үед манай ажлын хэсэг таван сарын турш өдөр бүр 3-4 удаа хуралдаж. Ч.Сайханбилэгийн ахалсан ажлын хэсэгтэй хийсэн олон удаагийн уулзалт, мэтгэлцээн. ярилцлагын дүнд хуулиа боловсруулсан. Сонгуулийн хууль амар хийж болдог эд биш.

 

Олны хүчээр түрээд гаргаад ирж болдоггүй хууль бол Сонгуулийн тухай хууль байдаг. Хэрэв олон түмэн хуулийг хүлээж авахгүй бол сонгууль болохгүй ч байж мэднэ.

 

-Өмнөх хуулийн дутагдалтай тал юу байв?

 

-Нэгдүгээрт. сонгуулиудыг нэгэн зэрэг явуулахаар хуульчилсан явдал. УИХ-ын сонгуулийг зургадугаар. орон нутгийн сонгуулийг аравдугаар сард явуулж ирсэн зарчим зөв байсан юм билээ. Хэрэв шинэ хуульд бүх сонгуулийг нэг дор нэгэн зэрэг явуулбал орон даяар хэт улстөржсөн уур амьсгал дэгдэхээр байна.

 

Ийм гал ассан нөхцөлд УИХ-ын болон орон нутгийн сонгууль аль ч үгүй хоцорно шүү. Тэгээд ч бидэнд сонгуулийн техник ажиллагааны ачааллыг дийлэх боломж нь ч алга. Хоёрдугаарт. сонгуулийн тогтолцоо. Бид өмнө нь хэдэн талаасаа ярьсаар байгаад эцэст нь 48:28 хувилбар дээр тогтсон.

 

Аль болох мажоритар хувилбар давамгайлах ёстой гэж үзээд 48 гишүүнийг тойргоос сонгохоор заасан. Хувь тэнцүүлэх хувилбар буюу намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болдог хувийг цөөн байхаар 28 гэж тогтсон хэрэг. Гэтэл одоо намын жагсаалтын 28-д иргэдийн дургүйцэл хамгийн их хүрч байна. Намын жагсаалтаар парламентад сонгогддог тогтолцоо олон улсад бол байдаг л зүйл.

 

Монголын сонгогчид хүлээж авахгүй байгаа учраас манай нөхцөлд тохирох хувилбар биш юм билээ. Тиймээс УИХ-ын 76 гишүүн ард нийтээс шууд сонгогддог. иргэд нам биш. хүн дугуйлдаг систем рүүгээ шилжих нь зүйтэй гэж үзэж байна.

 

-МАН 28:48 хувилбар дээр тогтсон гэж ойлгосон. Харин Та 100 хувь мажоритар хувилбарыг дэмжиж байна уу?

 

-Миний санал ч 48:28 гэсэн холимог хувилбар дээр нэгддэг. Гэхдээ энэ удаагийн 28-ыг гаргаж ирэхийн тулд сонгогч нам биш. нэг хүний нэр дугуйлна. Тэр нэр хэдэн хувийн санал авснаар намын жагсаалтаас хэдэн хүн сонгогдохыг шийдэх зарчим илүү зохимжтой гэж үзсэн.

 

-2011 оны Сонгуулийн тухай хуулийн нэг шинэ зүйл нь санал тоолох машин нэвтрүүлсэн явдал шүү дээ. Ирэх сонгуулиар үүнийгээ ад үзэх маягтай болоод эхэллээ.

 

-Зөвхөн гараар тоолоход бас л булхай байсан. 2008 онд байх аа. мөнгө авч тоолсон гэх зарга үүсдэг чинь. 2012 онд машинаар тооллоо. Миний санал яав ийв гэсэн эргэлзээ олон нийтийн дунд маш их гарсан.

 

Тиймээс "хар машины" дүнг гараартоолж баталгаажуулъя гэж байгаа юм Ингэвэл маргаангүй. албан ёсоор хүлээн зөвшөөрөх дүн болно.

 

ЭХ СУРВАЛЖ: "ӨНӨӨДӨР СОНИН"