Чэжүгийн гранпри хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2015 оны 11 сарын 27

Жүдо бөхийн Чэжүгийн гранпри тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг-ын жингийн барилдаан болно.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдаж буй Н.Хадбаатар, Б.Пүрэвдаваа нар барилдсанаас хоёрдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүллээ.

Эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд О.Ууганбаатар гуравдугаар тойрогт үлдээд байна. Энэ жинд барилдаж буй Э.Мөнхжаргал эхний барилдааны эзэн орны жүдочтой хийх юм. 

Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар барилдаж байна.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд дэлхийн аварга  Г.Болдбаатар мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин М.Бундмаа шагналт VII байрт орсон. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Г.Отгонцэцэг түрүүлсэн.

Нийт 100 мянган ам.долларын шагналын сантай Чэжүгийн гранпри тэмцээн маргааш эрэгтэйчүүдийн 90 кг, 100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 78 кг, +78 кг-ын жингийн барилдаанаар өндөрлөх юм. 

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна