Сирид Оросууд алан хядагчдын гурван лидерийг устгажээ

2015 оны 11 сарын 27

-Одоогоор тэдний хоёрыг нь таниад байна-

 

 

Оросын бөмбөгдөгч онгоц унасан Сирийн бүсэд янз бүрийн хэт даврагч бүлэглэлүүдийн гурван лидерийг Оросын онгоцнууд агаарын довтолгооноор устгажээ гэж РЕН-ТВ мэдээлэв.

 

Тэдний хоёрыг таниад байгаа бөгөөд нэг нь Британийн иргэн Абу Басир аль-Британи (Холливудын найруулагч Патрик Кини — Лукасын хүү) гэгч ба «Фронт ан-Нусра» бүлэглэлд байлдаж байжээ. Нөгөө нь босогчдын Эрэг орчмын нэгдүгээр дивизийг удирдаж байсан Абу Салим аж.

 

Сануулахад, 11 дүгээр сарын 25-нд Оросын онгоцнууд Сирийн туркменүүдийн хяналтын Латакия мужийн тэр бүсэд 12 довтолгоо хийн “Фронт ан-Нусра” бүлгийн байрлалд цохилт өгчээ. Мөн энэ цохилтоор хууль бус нефтийн наймааны хэд хэдэн цувааг устгасан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна