Ч.Санжаадамба гурав дахиа түрүүлэв

2015 оны 11 сарын 27

Өчигдөр бол Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа баталсаны түүхт 91 жилийн ойн баярын өдөр. Энэхүү түүхт ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнөө боллоо.

Барилдааныг Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр нээж үг хэлсэн бөгөөд барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Д.Баасандорж, Б.Батмөнх, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Г.Алтангэрэл тэргүүтэй 256 бөх зодоглосон юм.

Энэ барилдаанд улсын заан Ч.Санжаадамба гурав дахь удаагаа түрүүллээ. Түрүү булаалдах барилдаанд арслан П.Бүрэнтөгс заан Ч.Санжаадамба нар ёстой л хүчээ шавхан, хөлсөө урсган барилдаж, хоёр хоёр удаа барьц сонгон алдсаны дараа Бүрэнтөгс барьц сонгон шахаж татаад хойш гишгэдэл алдах хоромд Санжаадамба түрж хөөн давсан юм. П.Бүрэнтөгс арслан ийнхүү энэ намар, өвлийн барилдаануудаас дөрөв дэх үзүүрээ авлаа. Үүнээс гадна гурав түрүүлснийг бүгд санаж буй биз ээ.

Харин их шөвөгт арслан Н.Батсуурь, гарьд Б.Гончигдамба нар шалгарав.

Барилдааныг зохион байгуулагч МАХН-аас “Улсын цолд ойрхон залуу бөх” хэмээх шагналыг Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Хүрэл-Очирын Гантулгад гардуулав.

Дөрвийн даваа

1.    П.Бүрэнтөгс у.а– Б.Чимэдвандан а.а

2.    Н.Батсуурь у.а–Х.Гантулга а.а

3.    Н.Ганбаатар у.г –Д.Тамир а.а

4.    Б.Гончигдамба у.г–Ч.Хөхчирэнгэр а.а

5.    Ч.Санжаадамба у.з–Н.Эрдэнэчулуун а.а

6.    Б.Батмөнх у.з – Б.Ганбаатар а.а

7.    Ц.Содномдорж у.х– Н.Батсайхан а.а

8.    Ө.Бат-Орших у.х–Н.Золбоо а.а

9.     Т.Өсөх-Ирээдүй у.х – С.Ерөөлт а.а

10.А.Цацабшир у.х– Б.Тайван а.а

11.Б.Пүрэвсайхан у.х– О.Хангай а.а

12.И.Ёндонсамбуу у.ө.и.н – Э.Даш у.н

13.Ш.Уламбаяр у.ө.и.н– Бо.Батжаргал у.н

14.Ч.Баянмөнх у.н– Л.Лха-Очир у.н

15.А.Батмөнх у.н –Л.Цэрэнтогтох у.н

16.Б.Амарзаяа у.н – Б.Сугаржаргал у.н

Тавын даваа

1.    П.Бүрэнтөгс у.а– Д.Тамир а.а

2.    Н.Батсуурь у.а–Б.Ганбаатар а.а

3.    Б.Гончигдамба у.г–Ш.Уламбаяр у.н

4.    Ч.Санжаадамба у.з–Ч.Баянмөнх у.н

5.    Ц.Содномдорж у.х – Б.Сугаржаргал у.н

6.    Ө.Бат-Орших у.х –Э.Даш у.н

7.     Т.Өсөх-Ирээдүй у.х – А.Цацабшир у.х

8.    Б.Пүрэвсайхан у.х – Л.Цэрэнтогтох у.н

Зургаагийн даваа

1.    П.Бүрэнтөгс у.а– Б.Сугаржаргал у.н

2.    Н.Батсуурь у.а– А.Цацабшир у.х

3.    Б.Гончигдамба у.г– Л.Цэрэнтогтох у.н

4.    Ч.Санжаадамба у.з – Э.Даш у.н

Долоогийн даваа

1.    П.Бүрэнтөгс у.а– Б.Гончигдамба у.г

2.    Н.Батсуурь у.а – Ч.Санжаадамба у.з

Наймын даваа

1.    П.Бүрэнтөгс у.а - Ч.Санжаадамба у.з

/Үзүүрлэсэн/              /Түрүүлсэн/

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна