Саудын Араб нэг өдөрт 52 хүнийг цаазална

2015 оны 11 сарын 27

 

Саудын Араб нэг өдрийн дотор 50 гаруй хүнийг цаазаар авах гэж байгааг “Эмнести интернэйшнл” мэдээллээ. Саудын Араб терроризмын хэрэгт буруутгагдсан 55 хүнийг цаазаар авах гэж байгааг “Okaz” сонинд мэдээлсэн байв. Тэднийг Авамия хотоос ирсэн аль-Каида бүлэглэлийн гишүүд хэмээн мэдээлжээ.

 

Харин Саудын Арабын албаныхан 52 хүнийг удахгүй цаазална хэмээн мэдэгдсэн аж. Ажиглагчдын үзэж буйгаар цаазаар авах хүмүүс нь засгийн газрын эсрэг бослогод оролцсон шийтүүд гэнэ.

 

Саудын Араб энэ он гарсаар 151 хүнийг цаазаар авсныг “Эмнести  интернэйшнл” мэдээлж байна. Энэ нь 1995 оноос хойш хамгийн олон хүнийг цаазаар авсан жил болжээ.

 

Саудын Арабын газрын тосоор баялаг зүүн мужийн Авамия хотноо 2011 оноос хойш шийтийн цөөнх бослого тэмцэл өрнүүлэх болсон аж. Саудын Араб нь терроризмтай хийх тэмцлийн нэрэн дор улс төрийн зөрчлийг шийдвэрлэж байна хэмээн олон улсын хүний эрхийн байгууллагууд үзэж байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна